Зарим авто зам дээр осол их гардаг. Ялангуяа автомашин олширч хүн болгон машин хөлөглөх болсон өнөө үед хэрэг болох нэгэн зүйлийг санал болгож байгаа юм.
Бүр 1921 онд Э.Дюркин гэгч осол их гадраг газар цэцгэн хэлхээ буюу венкийг өлгөх нь ач тустайг нээсэн байгаа юм. Осол гарч хүний эрсэдсэн газар муу эрчим хуримтлагдсан байдаг. Учир нь амиа алдсан хүмүүсийн сүнс тэр газраа үлдэж, амгалан нойрсож чаддаггүй хэмээн оношлох нь бий. Тиймээс энэхүү сөрөг эрчим нь жолоочийн сэтгэхүйд нөлөөлж осол гаргах нөхцөл бүрдүүлдэг хэмээн үздэг билээ. Хичнээн туршлагатай, олон жил жолоо барьсан хашир жолооч байлаа ч ямар нэгэн байдлаар нөлөөлөлдөг гэнэ.
Иймд осол ихээр гардаг тухайн газар цэцгэн хэлхээ өлгөхөд осол эрс багасдаг болохыг баталсан аж. Ер нь цэцгэн хэлхээг оршуулга, нас барагсдад хүндэтгэл үзүүлэхэд хэрэглэдэг ньзүгээр нэг чимэглэл болгон ашиглах тохиолдлын зүйл бус цаанаа учиртай юм байна. Учир юу гэвээс, энэ нь сөрөг эрчмийг саармагжуулж, хүний сэтгэхүйд эерэгээр нөлөөлдөг гэнэ. Түүнчлэн цэцгэн хэлхээ нь замын тэмдгээс ч илүү хүний анхаарлыг татаж хурдаа хасч, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоход нь тусалдаг юм байна. Энэ аргыг манай хойд хөршийн хотууд хэдийнэ хэрэгжүүлж, ашиг тусыг мэддэг болсон аж.
Дашрамд сонирхуулахад, шинэ жилээр европын орнуудад цэцгэн хэлхээг хаалгандаа өлгөдөгийг та бүхэн мэдэх биз ээ. Тэгвэл энэ нь чимэглэл төдийхөн бус сөрөг эрчмийг үгүй болгох давхар утга учрыг агуулдаг байна.
bataar.mn