Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дархан хотын иргэдэд ажлын тайлангаа танилцуулав

Дархан-Уул аймгийн төв Дархан хотод ажилласан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр тус хотын иргэдийн төлөөлөлд 2009 оны 6 дугаар сарын 18-наас 2016 оны тавдугаар сар хүртэл Төрийн тэргүүний хувьд хийж гүйцэтгэж ирсэн ажлын тайлангаа танилцуулав.

Тэрээр жил тутам ажлын тайлангаа УИХ-д бичгэр танилцуулж, өнгөрсөн жил УИХ-д бүрэн хэмжээний мэдээлэл хийсэн билээ. Харин энэ удаа Дархан хотын иргэдээр төлөөлүүлэн тэднээр дамжуулж Монгол Улсын иргэдэд ажлаа тайлагнасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа 101 товч зүйл хэсэгт хуваан танилцуулсан юм. Ажлын өрөөгөө Иргэний танхим болгосноос эхлэн АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтыг Улаанбаатарт хийхээр болсон зэргийг үүнд багтаасан байна.

Тайлангаа танилцуулахын зэрэгцээ тэрээр иргэдийн бичгээр ирүүлсэн асуултуудад хариуллаа.

Үүний дараа  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж орон нутгийн телевизэд ярилцлага өгөв.

Үүгээр түүний Дархан хотод ажилласан томилолт өндөрлөж нийслэлд хүрэлцэн ирэв.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн мега төслүүдийн хэрэгжилтэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2024 оны арванхоёрдугаар сарын 30-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …