Монгол Улсын Улаан ном танин мэдэхүйн уралдаант тэмцээний эцсийн шатны шалгаруулалт амжилттай зохион байгуулагдлаа

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв БОНХАЖЯ-тай хамтран зохион байгуулсан Монгол орны нэн ховор, ховор амьтан ургамлыг хамгаалах зорилго бүхий  “Хүрээлэн буй орчин дахь бидний оролцоо” уриан дор зохион байгуулсан Монгол Улсын “Улаан ном” танин мэдэхүйн уралдаант тэмцээний эцсийн шатны шалгаруулалт UBS телевизийн студид 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд эхний шатнаас шалгарч эцсийн шатанд оролцох эрхийн батламжаа гардаж авсан Нийслэлийн 9 дүүргийн Ерөнхий боловсролын 16 сургуулийн ахлах ангийн сурагчид оролцож бүтэн өдрийн турш эн тэнцүү өрсөлдөж шилдгийн шилдгээ шалгарууллаа.

Тэмцээний тэргүүн байрыг Сүхбаатар дүүргийн МУИС-ийн харьяа БЭЛАСургуулийн “Байгаль эх” багийн хамт олон шалгарч БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, 600,000 төгрөг, ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал, II-р байрыг Сүхбаатар дүүргийн 1-р суруулийн “Ирээдүйн эхлэл” багийн хамт олон эзэлж БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, 500,000 төгрөг, ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал, III-р байрыг Хан-Уул дүүргийн 60-р сургуулийн “Цэцээгүн” багийн хамт олон эзэлж БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, 400,000 төгрөг, ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагнал, Тусгай байрыг Баянзүрх дүүргийн Амгалан цогцолбор сургуулийн “Амгалан” багийн хамт олон эзэлж БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, 200,000 төгрөг, ивээн тэтгэгч байгууллагуудын нэрэмжит шагналаар тус тус шагнууллаа.

Мөн энэхүү тэмцээнд сурагчдаа удирдан идэвхи, зүтгэл гарган оролцсон МУИС-ийн харьяа БЭЛАСургуулийн багш Ё.Даваасүрэн, 1-р суруулийн багш М.Золжаргал, 60-р сургуулийн багш Ц.Болор-Эрдэнэ, Амгалан цогцолбор сургуулийн багш Л.Тунгалаг нарыг БОНХАЖ-ын сайдын нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагнал, ивээн тэтгэгч байгууллагуудын шагналаар тус тус шагнаж урамшууллаа.

Тэмцээний шүүгчээр Биологийн шинжлэх ухааны доктор, дэд профессор Монгол Улсын Улаан номын редакцын зөвлөлийн гишүүн С.Шар, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн биологийн ухааны доктор, дэд профессор Монгол Улсын Улаан номын редакцийн зөвлөлийн гишүүн Г.Цэрэнханд, ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн Экологийн тэнхимын багш докторант С.Цогт нар ажиллаа.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …