Хятад улс АНУ-ын гаргасан тайланд шүүмжлэлтэй хандав

БНХАУ-ын Батлан хамгаалах яам АНУ-ын гаргасан тайланг эрс шүүмжилж байна. Өнгөрсөн баасан гарагт Пентагон Хятадын цэрэг батлан хамгаалах үйл ажиллагааны талаар жил тутмын тайлангаа олон нийтэд танилцуулсан юм. Энэ тайланд Хятад улс цаашид Дорнод болон Өмнөд Хятадын тэнгист үүссэн хурцадмал байдлыг дэвэргэж магадгүй гэх таамаг гаргасан нь Бээжингийн дургүйцлийг хүргэх гол шалтгаан болсон байна.

download

Хятадын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч тус тайлангийн тухай гаргасан мэдэгдэлдээ АНУ Хятадын цэргийн ажиллагааг байгаагаас нь дэвэргэн мэдээлж, Дорнод болон Өмнөд Хятадын тэнгист явуулж байгаа хууль ёсны ажиллагааг нь хууль бус болгон харагдуулж, мушгин гуйвуулж байна гэжээ. Пентагоны тайланд Дорнод болон Өмнөд Хятадын тэнгисийн дийлэнх газар нутгийг Хятад өөрийн харьяа гэж маргаж байгаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам гааруулж магадгүй гэж дүгнэсэн юм.

Хятадын батлан хамгаалах яам Пентагоны тайлангийн хариуд үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхээ хамгаалах бодлого нь хэзээ ч гуйван ганхахгүй гэж мэдэгдлээ. АНУ Хятадын стратегийн бодлогод үргэлж эргэлзэнгүй хандаж, далд зорилго өвөртөлж байна гэж сэжиглэж ирсэнд Бээжин гомдолтой байгаагаа мөн илэрхийлсэн байна. Мөн Америк зорчих эрхээ хамгаалах нэрийдлээр Өмнөд Хятадын тэнгисийн бүс нутагт байлдааны хөлөг онгоцоо удаа дараа илгээж байгаа нь энэ бүсэд ноёрхлоо тогтоох гэсэн оролдлого гэж Хятадын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

Хятад улс Өмнөд Хятадын тэнгист үйл ажиллагаагаа эрчимжүүлсэн нь Америк, Хятадын харилцааны хөндүүр сэдвийн нэг болсон юм. Өмнөд Хятадын тэнгист Хятад улс 7 хиймэл арал байгуулж, эдгээр арлаас өөрийн усан хилээ тооцно гэж маргаж байгаа. Харин Америк үүний хариуд тус бүс нутгийн олон улсын дэглэмтэй хэсэгт цэргийн хөлөг онгоц болон нисэх онгоцоо тогтмол илгээж, эргүүл хийлгэж эхэлсэн.

mnb.mn

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …