Цагдаагийн байгууллагын 95, Улаанбаатар хотын цагдаагийн газрын 90, Замын цагдаагийн албаны 80, Ахмадын хорооны 50, Гэрлэх ёслолын ордны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр дахь удаагаа “Олон улсын гэр бүлийн өдөр”-өөр буюу энэ оны 05 дугаар сарын 15-ны өдөр Хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгууллаа.
Уг үйл ажиллагаанд цагдаагийн 15 хос оролцож хуримын ёслолоо хийсний дотор Цагдаагийн байгууллагад 30 жил үр бүтээл гарган ажиллаж, гэр бүл болж 40 жил ханилсан цагдаагийн дэд хурандаа Гадинаагийн Батжаргал, Тойжамцын Байгаль нар ахмадуудаа төлөөлөн “Алтан хурим”-аа хийж, залуу хойч үедээ үнэтэй сургамж сэтгэлийн үгээ хайрлалаа.