Б.Маралжингоо 50-н саяын эзэн болоход хоёр алхам ойртлоо

13231167_648018798697837_482574696_n“Боловсрол суваг” телевизээр албан ёсны эрхтэйгээр гарч буй “Яг түүн шиг шоу” нэвтрүүлэг гарахаасаа өмнө үзэгчдийн дунд эрэлт үүсгээд байсан бол хоёр дахь дугаар нь үзэгчдийг суудлаас нь уясан шоу нэвтрүүлгийн нэг болж чадлаа. Өмнө нь Монгол HD телевизийн “Авьяаслаг Монголчууд” шоунд манайхан нугасгүй их дурлаж бүр ажлаа зохицуулж байгаад үздэг байсныг санаж буй биз. Анхлан зохиогдож буй “Яг түүн шиг” шоунд олны танил урлаг, соёлын найман эрхэм 10 дугаарын турш монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлдөж байгаа юм.

Тодруулбал “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэ, жүжигчин Н.Мөнхсоёл, загвар өмсөгч Э.Энхболд, дуучин Б.Маралжингоо, загвар өмсөгч С.Сарнай, дуучин П.Баярцэнгэл, дуучин Э.Энхзол, дуучин Б.Амархүү нар сонгогдон долоо хоног бүр өөр өөр дүр төрх, дуу хоолойгоор үзэгчидтэйгээ уулзаж байна. Анхны дугаар энэ сарын 8-нд үзэгчдийн хүртээл болж тэд олны танил эрхмүүдийг дуурайн авьяас, чадвараа сорьсон. Тэрхүү дугаарын ялагчаар дуучин Б.Маралжингоо поп дива, дуучин Наранг дуурайн оролцсоноороо ялагч болж 3 сая төгрөгийн шагналын эзэн болсон. Харин өчигдрийн дугаарт Б.Маралжингоо дэлхийн алдарт дуучин Amy Winehouse-ыг дуурайн яг түүн шиг хувирч чадсан амжилтаараа дахин дугаарын ялагч болж, хоёр дахь түрүүгээ авлаа.

Ингэснээр дуучин Б.Маралжингоо 50-н саяын эзэн болоход хоёр алхам ойртсон гэхэд болно. Харин тэрээр ирэх ням гарагт Гавьяат жүжигчин Ш.Чимэдцэеэг дуурайх сугалаа таарсан юм.

эх сурвалж: paparatsi.mn

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …