Ерөнхий сайд Оросын сэтгүүлчидтэй уулзлаа

e0f4fc167614ca53a217dc8c22639cb0Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Улаанбаатарт зохион байгуулагдсан Монгол-Оросын сэтгүүлчдийн анхдугаар форумд уригдан оролцсон ОХУ-ын  телевиз, радиогийн улсын компанийн орон нутгийн  салбарын 17 сэтгүүлчтэй уулзаж, Монгол орон, Монгол, Оросын харилцааны уламжлал, хүндрэл бэрхшээл, нөөц боломж, хүмүүс хоорондын ойлголцол, нөхөрлөлийн үнэ цэнэ зэрэг сэдвүүдээр ярилцаж, тэдний  сонирхсон асуултад хариулав.

Тэрбээр цөөнгүй жил зогсонги байдалд орсон ч Монгол, Оросын олон талт харилцаанд шавхагдашгүй боломж, ирээдүй бийг онцлоод удахгүй Монгол,Орос, Хятадын төрийн тэргүүн нарын 3 дахь удаагийн уулзалтаар харилцан шүтэлцээтэй эдийн засгийн коридор байгуулах талуудын хүчин чармайлтад томоохон ахиц гарна гэж итгэж байгаагаа хэллээ.

УИХ-ын сонгуулийн халуун  өрсөлдөөний өдрүүдтэй давхцах хэдий ч Санкт-Петербургт ирэх сард өндөр түвшинд зохион байгуулах Эдийн засгийн форумд 2 дахь удаагаа оролцон ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй дахин уулзах төлөвлөгөөтэй байгаагаа Ерөнхий сайд дуулгаад манай умард зүгийн томоохон голууд дээр баригдах усан цахилгаан станцын төслүүд Байгаль далайн эко системд хохирол учруулахгүй, харин ч ундаргыг нь тэтгэнэ гэж ойлгодгоо хөрш орны сэтгүүлчидтэй хуваалцав

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Трамвай төслийн бүтээн байгуулалтад зориулж зарим ТҮЦ-ийг нүүлгэж, газар чөлөөлсөн

Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон зорчих хөдөлгөөнд саад учруулж байршуулсан 1436 ТҮЦ-ийг энэ оны дөрөвдүгээр …