
Гэвч ил зогсоолыг байгуулахдаа “Тээврийн хэрэгслийн үйлчилгээ, гаражийн байгууламжийн төлөвлөлт”-ийн шаардлагыг хангаагүй байна. Мөн гадна зогсоолууд борооны ус зайлуулах суваг, хоолой байгууламжгүй, зогсоолын аюулгүйн тэмдэглэгээг шар зураасаар тэмдэглээгүй, 1 зогсоолын талбайг тэгшилж цардаагүй, худалдааны контейнерын болон худалдаа эрхлэгчдийн эзэмшиж буй талбайн цемент ховхорч, нүх гарсан, захын орчимд автомашины замын зорчих хэсгийн 1-р эгнээнд автомашин байрлуулан худалдаа эрхэлдэг зэрэг зөрчлүүд илэрсэн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.