Залуу захирлуудын ээлжит уулзалт боллоо

13249623_246375545729951_1133981593_n

“Залуу захирлуудын холбоо”-ноос зохион байгуулдаг цуврал лекц өчигдөр Тусгаар тогтнолын ордны нэг давхарын VIP танхимд  боллоо. Энэ удаагийн уулзалтын зочин илтгэгчээр Хөрөнгийн биржийн арилжааны албаны захирал Б. Чингүнжав оролцож “Үнэт цаасны зах зээл дээр үнэт цаас гаргах нь” сэдвээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

Б.Чингүнжав илтгэлийнхээ эхэнд өөрийн ажил мэргэжлийнхээ туршлагаас болон тус салбарт орох үед өөртөө  тохиолдож байсан алдаа оноо дээр тулгуурласан онц сонирхолтой жишээг татан ярьсан нь энэ удаагийн лекцийг сонирхолтой болгов. Тус арга хэмжээнд 20 гаруй бизнес эрхлэгч залуу захирлууд оролцож, илтгэгч Б.Чингүнжаваас “Үнэт цаас хэрхэн арилжаалах тухай”,  “Хөрөнгийн биржийн үйл ажиллагаа, үндсэн чиг үүргийн талаар” сонирхсон асуултандаа хариулт авцгаалаа.

Залууст Б. Чингүнжавын илтгэл үр өгөөжтэй байсан тухай ойр хоорондоо ярилцаж нэрийн хуудсаа солилцон, танилцсан юм.

13245491_1709697839278551_2429298297779877428_n

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …