Түүхий нефтийн ханш өсчээ

        Түүхий нефтийн ханш өнгөрсөн оны мөн үеийнхээс хоёр хувиар өсчээ. Газрын тос экспортлогч орнуудад олборлолт нэмэгдэж, дол-ларын ханш чангарчээ. “Brent” маркийн түүхий нефтийн үнэ 88 цент буюу 0.6 хувиар өсч, 48.71 долларт хүрсэн байна. Харин нэг баррель “West Texas Intermediate” -ийн үнэ 85 центээр өсч 47.06 долларт хүрсэн үзүүлэлт гарчээ. Шинжээчид Нигери, Америк тивийн орнууд болон БНХАУ-д нефтийн олборлолт буурсан нь энэ өсөлтөд нөлөөлсөн гэж үзэж байна. Түүнчлэн Венесуэлийн улс төрийн нөхцөл байдал тогтворгүй байгаа нь ч мөн уг өсөлтөд нөлөөлж байж болзошгүй юм. Оны эхний хагасын үзүүлэлтээр түүхий нефтийн үнэ БНХАУ-д 5.6, АНУ-д 8.8 хувиар буурсан байна.

unen.mn

Санал болгох мэдээ

Б.Лхагвасүрэн: Инфляц зорилтот интервалдаа тогтвортой байх боломж бий

Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. -Яриагаа эдийн засгийн …