Хүүхдийн тэтгэмж тогтоолгох асуудлыг гэр бүлийн тухай хуулиар шийддэг. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэмжийг амьжиргааны баталгаажих доод төвшинөөр бодож тооцон 11 нас хүртэлх хүүхдэд амьжиргааны баталгаажих доод төвшин буюу 192 мянган төгрөгийн 50 хувь, 11-18 нас хүртэл 100 хувиар тооцож эцэг, эхээс нь гаргуулна.
Үүний тулд дараахь бичиг баримтыг бүрдүүлнэ.
- Хүүхдийн тэтгэмж тогтоолгох тухай 2 хувь нэхэмжлэл,
- Хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
- Гэр бүлээ батлуулсан бол гэрчилгээний хуулбар /нотариатаар батлуулсан байх/,
- 18 нас хүрээгүй хүүхдийг эрүүл энх өсөн бойжиж буйг, өвчтэй бол эмчийн гаргасан тодорхойлолт,
- 16-18 насны хүүхэд сургуульд сурч байгаа бол сургуулийн тодорхойлолт,
- Хорооны засаг даргын тодорхойлолт,
- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /70 мянга 200 төгрөгийг Хаан банкны 5946025661 тоот дансанд тушаасан байх/ тус, тус хэрэг болох ба хэрэв нэхэмжлэгч нь өөрийн гэсэн орлогогүй бол хорооны мэргэжилтэнгээр тодорхойлолт гарган улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх боломжтой юм.
Дээрх бичиг баримтуудыг бүрдүүлсний дараа өөрийн харьяа иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхээс танд 14 хоногийн дотор багтаж хариуг өгнө. Улмаар сар бүр хүүхдийн эцэг /эх/-ээс таны нэхэмжилсэн төлбөрийг гаргуулж өгөх ба үүнд нэхэмжлэгчийн оролцоо байхгүй. Хэрэв хариуцагч хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй өнжвөл шүүхээс албадан гаргуулж танд авч өгөх юм.
arslan.mn