Х.Баянмөнх аваргын охин Увсад нэр дэвших үү

УИХ-ын болон НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших хүмүүсийг энэ сарын 23-нд багтаан нам эвслүүд зарлах учиртай.

Сонгуулийн хуулийн өөрчлөлтөөс үүдэж нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулсан ч нам эвслүүдийн хувьд хэдийнэ тойргийн тохироогоо хийжээ.

Тухайлбал, Увс аймагт МУГЖ С.Жавхлан АН-аас нэр дэвшинэ гэсэн мэдээлэл явж байсан бол тэрбээр АН-ынхантай ойлголцолд хүрч чадаагүй аж. Улмаар төрсөн нутагтаа бие даан нэр дэвшихээр болсон гэх яриа гараад байгаа юм.

Увс аймагт одоогоор АН-аас ямар гурван нэр дэвшигч очих нь тодорхой болоогүй ч Х.Баянмөнх аваргын охин Сүрэнжав, Тэсо корпорацийн захирал О.Цогтгэрэл нар тодорхой болоод байгаа юм.

СЕХ-ноос оруулж ирсэн мандатын хувилбар багагүй маргаан дагуулж, улмаар Увс аймгийн хоёр мандатыг гурав болгож нэмэгдүүлснээр АН-ынхан хэнийг явуулах вэ гэдгээ шийдээгүй байгаа сурагтай.

Эх сурвалж: www.mminfo.mn

Санал болгох мэдээ

“Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээ зохион байгуулагдана

2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр “Японы хөрөнгө оруулалтын 7 хоног” арга хэмжээний хүрээнд …