ИЗНН өнөөдрийг хүртэл “туршлагажаагүй”

Өчигдөрхөн Нийслэлийн сонгуулийн хороо /НСХ/-ноос шаардлага хангасан нэр дэвшигчдийг бүртгэн баталгаажуулсан тухай мэдээллээ. Гэтэл бүртгэл нь баталгаажсан нэр дэвшигчид дунд ИЗНН-ынхнаас байсангүй. Шалтгаан нь маш энгийн “бичиг баримтын зөрчилтэй” гэнэ.

olloo_mn_1459236948_znn

Нийслэлийн Сонгуулийн Хорооны үзсэнээр: “ИЗНН-с Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуудийн 155.3-т заасан шаардлага “Намаасаа нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэхь намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн Сонгуулийн хорооны хуралдаанаас санал нэгтэй нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзав” гэжээ.

Ийм жижиг асуудлаас болоод нэг үгээр хурлаа хийж хурлын тэмдэглэл /протокол/ хөтөлж чадаагүйгээсээ болоод нэр дэвшигчдээ бүртгүүлж чадахгүйд хүрнэ гэдэг бол үнэхээр харамсалтай. Намын статустайгаар 20 гаран жил үйл ажиллагаагаа явуулж дарга нь сайдын сэнтийд хүртэл “заларч” явсан уг нам хэн нэгэнтэй нийлэх, салах, эвсэл, хагацах нь хялбархан ч ядахдаа өөрсдөөсөө шалтгаалах “жижиг ажил”-ыг хийж суртлаа “төлөвшөөгүй” нь харамсалтай.

download (5)

Ямартай ч салбар нэгжүүддээ хурал хийж чадахгүй хэмжээнд хүртлээ жижгэрсэн бол тухайн намыг сонгож “жижгэрэх” шаардлагагүй болж.  Сонгосон нам нь бичиг баримт мэтхэн дээр “бүдэрч” байхад алсын ирээдүйгээ бодож, ах нар шигээ “улс төрийн урвалт хийх цаг болж” гэдгийг гишүүдэд нь хэлмээр.

С.Оюун энэ асуудлаа хэрхэн шийдвэрлэх бол. “Буянтны нэрийг 1000 худалдаж” гарч ирсэн эрхэм гишүүн олон жил төрийн ажилд хутгалдахдаа иймхэн ажлыг зохион байгуулж, хэрэгжүүлж сураагүй, төлөвшөөгүй л явна. Эндээс нам олон жилээрээ туршлагаждаггүй юм байна гэдгийг л маш сайн ойлгож авлаа.

Б.Саран

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …