БНХАУ-ын иргэн 28 настай залуу хорт хавдартай гэж оношлогджээ. Тэрээр өөрт үлдсэн хугацаандаа амжиж хуримаа хийхийг хүссэн ч хэн нэгэн бүсгүйг бэлэвсрүүлэхгүй байхаар шийджээ. Тиймээс секс шопуудад худалддаг хиймэл хүүхэлдэйтэй гэрлэх шийдвэр гаргасан байна. Сүйт бүсгүйн царайг ойртож л харахгүй бол энэ хосыг хуримын зургийг харсан хэн ч жирийн хос залуус гэж эндүүрмээр. Хятадын интернет хэрэглэгчид эдгээр хуримын гэрэл зургуудыг аль нэг компанийн PR, сурталчилгаа гэж үзэж олон янзын таамаг дэвшүүлжээ. Харин төрийн мэдлийн CCTV-ээс энэ залууг хорт хавдар өвчнөөр шаналж байгаа учир ийнхүү хүүхэлдэйтэй гэрлэсэн гэх тайлбарыг хийжээ.
эх сурвалж: hiub.mn