УИХ-ыг тойрсон элдэв “хов жив” мундахгүй юм. Гэхдээ арай ч Н.Батбаяр шиг билэгдэл ярьж суух хүн ашгүй ховор аж. Зарим нь “улс орноо яаж хөдөлгөх үү”, “уул уурхайгаа яаж ашигтайгаар амьдралаа залгуулах вэ” хэмээн тархи нь “гашилж” явахад зарим нь амны пангаараа билэгдэл ярин явна. Н.Батбаяр гишүүний үзэж байгаагаар таван тивтэй учир таван жилээр их хуралд суух учиртай, нарны есөн аймагтай учир есийн тоог билэгдэх учиртай, мөн 99 цагаан тэнгэртэй учраас /хаана ч байдаг юм бүү мэд/ 99 гишүүнтэй байх ёстой гэнэ. Урдах 76-н гишүүндээ “маллуулан” яаж тэднийг хүн шиг хөдөлмөрлүүлэхээ мэдэхгүй байхад ямар юмны 99 гишүүн. Гишүүдийн тансаглал, хувийн бизнесийн хажуугаар эх орон өвдөг дээрээ “сөхрөөд” удаж байхад эрхэм гишүүн ийн ярих нь утгагүй санагдана. Үүнд нь Монголын нэг ч иргэн баярлахгүй нь тодорхой.
Шашин төрийг ялгаж мэдэхгүй, угаас сурсан эрдэм ховор тэрээр Архангайчуудад “үнэлэгддэг” юм билээ. Хоёр ч удаа үнэлээд, хүндлээд, “дэмнээд” өгсөн Архангайчууд одоо Н.Батбаяраас “залхаж” байх шиг байна. Хоногийн хоолоо “яая даа” гэж байгаа Монгол улсад билэгдэл ярих нь “галзуу хүний өдрийн тэмдэглэл” шиг л сонсогдох аж.
Түүний ерөөж байгаагаар бол:
Дээд тэнгэрээс заяат төрсөн Эзэн Чингисийн үр сад аа. Мөнх тэнгэрээ шүтэн биширч, малчин заяагаа дээдлэн амьдрахын ерөөлийг бэлгэдэн Есөн Э-гийн ерөөл хэлье.
–Эрүүл энх
–Эрх чөлөөтэй
–Элэг бүтэн
–Эрдэм номтой
–Эрхэлсэн ажилтай
–Эд хөрөнгөтэй
–Эрх мэдэлтэй
–Эв нэгдэлтэй
– Эх орноо гэсэн сэтгэлтэй яваарай. гэх. Үүнийг тайлбарыг танд хүргэе.
- Эрүүл энх Үнэндээ тэрээр бараг доромжилж байх шиг. Эрүүл энх байх нөхцөл бололцоо Монгол улсад алдагдаад удаж байна. Агаарын бохирдол, хөрсний бохирдол, уул уурхайн хиймийн бодисын алдагдал, хүнсний аюулгүй байдлын тухай тэрээр сонсоочгүй яваан байна.
- Эрх чөлөөтэй байхын тухайд. Бид эрх чөлөө гэгчийг алдаад удаж байна. Эрх чөлөөтэйгээр хууль хүчиндээ асуудлаа шийдүүлж чадахгүй байна. Эрх чөлөөтэйгөөр нутаг усандаа залбирч ч чадахгүйд хүрсэн. Уурхайн компаниуд нь хашаалсан учраас.
- Элэг бүтэн. Үнэндээ цаг цэвүүн болж өвчлөл дээд цэгтээ тулсан энэ үед элэг бүтэн байх нь ховор болов уу. Олон нийтийн сүлжээгээр хүн хүнээ алдахгүйн тулд тусламж гуйж байхад Н.Батбаяр гишүүний тэр 99 тэнгэр яагаад авардаггүй юм бэ, тэгвэл
- Эрдэм номтой байхын тухайд. Боловсролын салбар уналтанд ороод удаж байгаа. Манайд авсан боловсролын диплом “эрээнд” ч үнэлэгдэхгүй болсон байхад хүний нутгийг зорихоос өөр аргагүйд хүрсэн цаг үе шүү дээ.
- Эрхэлсэн ажилтай. Аль нэг намын нөлөөгөөр ажилтай төрөлтэй яваа айлын хүүхдүүд байгаа л байх. Гэхдээ залуусын 70 орчим хувь нь гудамжинд лааз өшиглөх гээд ч олдохгүй байна шүү гишүүнээ.
- Эд хөрөнгийн тухайд яриад ч хэрэггүй. Хоногийн хоолноосоо салж өвгөд буурлууд гудамжинд наймаа хийж, цай зарж явахад хаагуураа цуглуулдаг эд хөрөнгө юм болдоо? Эд хөрөнгө гэдэг нь та нөхдөд л байдаг зүйл байх.
- Эрх мэдэл. Үүнийг бол бид бүүр ч мэдрээгүй. Монголын ард түмэнд эрх мэдэл байгаагүй. УИХ гишүүний бүрэн эрх, эрх мэдэл, албан тушаалын эрх мэдэлтэй байдаг байх. Та энэ үгээ Архангай аймгийн энгийн нэгэн иргэнээс эрх мэдэлтэй байна уу энэ амьдралдаа гээд асуугаад үзээрэй. /Алган боовны амт үзүүлэх биз/
8.Эв нэгдэл. Энэ үг хүчээ алдаад удаж байгаа. Яагаад гэвэл бид эвтэй байхдаа хүчтэй хэмээн та нөхдийн байгуулсан эвслийн засгийн газар бидний амьдралыг улам дор оруулсан учраас. Итгэл алдарсан үг.
9.Эх орноо гэсэн сэтгэл. Харин эх орноо гэсэн сэтгэл хүн бүрт бий. Гэхдээ иргэд өнөөдөр банкны зээлэндээ дампуурч, стресстэж, түүнээсээ өвчин тусч байхад эх орон гэдэг үг хүчгүйдэж эхлээд байна. Харийн оронд боолын хөдөлмөр хийсэн нь өргүй, өвчингүй байхын нэр болсон байна.
Та Монголын ард түмнийг доромжлон суухдаа юу бодож байгаа бол. Гавъяат эдийн засагчийн хувьд ийм билэгдэл ярьж байхаар банк, иргэн, албан байгууллагын дунд үүссэн энэ их өрийн сүлжээг яахыг бодож суугаач. Үүнд иргэдээ хамгаалсан, банкийг алдагдалгүй байлгаж болох “гаргалгааг” тайлбарлан өгсөн бол та өнөөдөр “Ард түмний хүү” болох байлаа. Гэтэл та өөрийгөө үнсэнд хаясан “шалж” болон хувиргалаадаа гишүүнээ.
Б.Саран