Өнөөдөр таны заавал мэдэх ёстой 16 зүйлс

Өглөөд заавал мэдэж байх ёстой зүйлүүд:

973

  1. Өнөөдөр бол жилийн 143 дахь өдөр бөгөөд он дуустал 222 хоног үлдлээ.
  2. Цаг агаар өдөртөө +17 хэмийн дулаан бол шөнөдөө +6 градус дулаан байх нь ээ.
  3. Билгийн тооллын 17, найман цагаан мэнгэтэй хөхөгчин могой өдөр. Өнөөдөр үсээ авахуулах буюу засуулбал өнгө зүс доройтох гэнэ. Энэ өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлийг хийхдээ анхаарал болгоомжтой байхыг од эрхэс сануулж байна.
  4. Манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2004.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.90, юань 304.80, вон 1.69 төгрөг байна.

Өнөөдөр болох онцлох үйл явдлууд: 

  1. НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран 5 сарын 30-31-ний өдрүүдэд зохион байгуулах олон улсын хурал, экспертүүдийн уулзалтын талаарх хэвлэлийн бага хурал 11.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим/Төрийн ордны 3 давхарын зүүн урд/-д болно.
  2. 09.00 цагт Өргөө амахжих газрын А зааланд Нийслэлийн Өргөө амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай хамтран төрөлтийн сургагч багш бэлтгэх сургалтыг зохион байгуулах гэж байна.
  3. YETI сургалтын төвд 13.00-17.00 цагийн хооронд болох АНУ-ын Colorado Heighst Их Сургуулийн танилцуулга өдөрлөг болно.
  4. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 11.30 цагаас Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар мэдээлэл хийнэ.
  5. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.00 цагаас Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.
  6. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд 12.30 цагаас Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж байгаа талаар Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос мэдээлнэ.
  7. Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрис манай улсад айлчилж байна. Адмирал Харри Харрисийг 10.00 цагт Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана.
  8. МҮЭСТО-нд Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулагдана.

Энэ өдөр дэлхийн түүхэнд: 

  1. Өнөөдөр бол Яст мэлхийн эрхийг хамгаалах олон улсын өдөр.
  2. 2006 онд Аляскийн Cleveland гал уул дэлбэрчээ.
  3. 1995 онд Жава гадаад хэлний программын эхний хувилбар гарчээ.
  4. 2009 онд БНСУ-ын 9 дэх ерөнхийлөгч агсан Roh Moo hyun 45 метрийн өндөртэй Бонгха хаднаас үсэрч амиа хоролжээ.
 өнөөдөр сонин

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …