Угсармал орон сууцнуудын дулаан текникийг шинэчилнэ

4-r-horoolol

Нийслэлийн Засаг дарга  Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Төсөл хэрэгжүүлэх нэгж байгуулах тухай”  захирамж гаргажээ. Захирамжаар Нийслэлийн угсармал орон сууцны дулаан техникийн шинэчлэлийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-ийг байгуулсэн байна.

Тус нэгж нь “Дулаан техникийн шинэчлэлийн үйл ажиллагааны журам”-ын хүрээнд төслийг богино хугацаанд чанартай, эдийн засгийн өндөр үр ашигтай хэрэгжүүлэх, төслийн оролцогч талуудын оролцоог хангаж, ажил үүргийг оновчтой зохион байгуулах, төслийн нэгжийн зорилго, зохион байгуулалттай холбоотой харилцааг зохицуулах аж.

Мөн Угсармал орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэчлэх, барилгын дулаан техникийн шинэчлэлтийн ажлыг дүрэм, журамд заасны дагуу зохион байгуулах, эрчим хүчний хэмнэлт, экологи, ногоон хөгжлийн бодлогыг төслийн хүрээнд хэрэгжүүлэх, угсармал орон сууцны барилгуудын ашиглалт, үнэ цэнэ, өнгө үзэмж, чанарыг сайжруулах, иргэдийн амьдрах орчин, аюулгүй байдлыг хангах, хотын өнгө үзэмжийг нэмэгдүүлэх, дулааны эрчим хүчний хэрэглээнд хэмнэлт бий болгох юм байна.

Төслийн нэгжийн үйл ажиллагааны төсөв, зардлын тооцоог боловсруулж батлуулахыг “Улаанбаатар хотын угсармал орон сууцны барилгуудын дулаан техникийн шинэчлэлийн төслийн нэгж”-д, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд даалгажээ.

Эх сурвалж: www.mminfo.mn


Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …