“Ийгл Ньюс” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрийн энэ удаагийн зочин редактороор УИХ-ын гишүүн Х.Баттулга ажиллаж байна. Тэрээр энэ үеэр Монголын хошин урлагийн жүжигчин Д.Хүрэлхүүг зочноор урьж, түүнтэй анх хэрхэн танилцаж байснаа дурсан ярилаа. Тэдний охид 1991 онд нэг өдөр, нэг төрөх эмнэлэгт төрсөн бөгөөд тэр цагаас хойш тэд нөхөрлөж байгаа аж. Энэ талаар жүжигчин Д.Хүрэлхүү ийн дурслаа.
“Намайг СУИС-ийг дөнгөж төгсөөд удаагүй байхад манай том охин төрсөн юм. Би чинь “Охинтой боллоо” гээд л баярлаад ажлынхантайгаа жоохон юм балгачихлаа. Ингээд эхнэр охин хоёроо харахаар эмнэлэгт очсон юм. Эмнэлэгт очоод охиноо ч харчихлаа. Харин тэр хоёр маань маргааш нь эмнэлэгээс гарах байсан. Би ч бага зэрэг уучихсан болохоор нойр хүрээд болдоггүй шүү. Тэгэхээр нь төрөх эмнэлэгийн цонхны тавцан дээр гараад унтах гээд хэвтэж байлаа. Гэтэл нээх бахь биетэй, намхан үсээ гөлчийтөл хойшоо самначихсан нэг залуу ирснээ “Хөөе энд унтахаа боль ” гэж байна шүү. Би ч том амьтан “Яахаараа болдоггүй юм” ухааны юм яриад л…”. Тэгсэн өөдөөс инээгээд л байх юм. Би ч надаас айж байна ухааны юм бодоод л /инээв/.”
Женко: Гаръя хоёулаа.
Хүрлээ: Гаръя. Чи хэн юм.
Женко: Би “Женко” ХХК-ийн захирал. Чи хэн юм?
Хүрлээ: Тийм компани байдаг юмуу. Би жүжигчин.
Женко: Ямар кинонд тоглосон юм.
Хүрлээ: Одоо тоглоно…
Ингэж л энэ хүнтэй анх танилцаж байлаа даа.
eagle.mn