ТВ9 телевизийн “Монгол Коммент” нэвтрүүлгийн хөтлөгч М.Батбилэг Солонгос улсад гэр бүлийнхээ хүнийг эмчлүүлж байгааг бид мэднэ. Түүнд хайртай иргэд хандивийн гараа “чадлаараа” сунгасан ч өвчний байдалд маш ихээр мөнгө хэрэгтэй байгаа болохоор эр хүнээс гарах бүхий л “арга чаргаа” хэрэглэж байгаа байх.
Өнөөдөрхөн түүнийг Солонгост барилгын ажил дээр ажиллаж байна гэсэн мэдээлэл гарсан. Түүнийг ийн зүтгэсний үр дүнд гэр бүл нь элэг бүтэн үлдээсэй билээ. Ард түмний хайртай хүү ахмад настнуудын “шүтээн” түүнд ахмадууд ерөөлөө хайрлан гэр бүлийн хүн нь эрүүл болох болтугай.
Б.Саран