“Найрсаг Улаанбаатар” аялал жуулчлал эрхлэгчдийн бизнес уулзалт болно

CEx2M6zVIAAllWP

Аялал жуулчлалын идэвхтэй улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шинээр хэрэгжих төслүүдийн талаар мэдээлэл өгөх, аялал жуулчлал, соёл урлагийн арга хэмжээнүүдийг танилцуулах, эвентийн захиалга авах зэрэг олон үйл ажиллагааг багтаасан бизнес уулзалт энэ сарын 25-ны өдөр нийслэлийн Улаанбаатар чуулгын байранд болох гэж байна.

13285604_884406808351977_1947709214_n

Аялал жуулчлалын байгууллагуудын наадмын нээлтийн тасалбарын захиалгыг энэ өдөр “Наадам” бүртгэлийн хэсэгт авах бөгөөд “Даншиг наадам-Хүрээ цам”, “Бест оф классикс”, “Учиртай гурван толгой” зэрэг үзэгчид олонтой арга хэмжээний суудлыг ч баталгаажуулах боломжтой аж. Дашрамд хэлэхэд  энэ өдөр нийслэлийн Улаанбаатар чуулга жуулчны улирлын тоглолтын дээж “Five tones” уран бүтээлээсээ толилуулна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …