“Соёлын бүтээлч үйлдвэрлэл музейд” сургалт зохион байгуулагдана

өх

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл музейд” сургалт энэ сарын Лхагва, Пүрэвт гаригт болно. Энэхүү сургалтыг  БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, Монголын Үндэсний музейтэй хамтран зохин байгуулж байна. Уг сургалтын зорилго нь “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр сурталчлах, музейд түшиглэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж Монгол улсыг хөгжүүлэхэд музейгээс оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл, ур чадварыг улс аймгийн музейн захирал болон музейн олон нийт, маркетингийн мэргэжилтэн, бэлэг дурсгалын дэлгүүр хариуцан ажиллуулдаг ажилтнуудад олгох зорилготой аж.

Монголчуудын давтагдашгүй, онцгой өв соёлын үнэ цэнийг нь алдагдуулахгүй тодруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал чухал болохыг онцлон энэхүү сургалтыг зохион байгуулахаар болжээ.

Г. Нараа

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болсон

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахуун, дизель түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. …