Хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг ахлах ахлагч Ч.Ганзам хүртлээ

13217250_1692489157682546_8303359961972864944_o-768x512@2x13268169_1692489964349132_1897388428285965876_o-768x512@2x

Онцгой байдлын ерөнхий газрын харъяа Аврах тусгай ангийг 2006 онд Хувьсгалт тэмцлийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал Сандивын Равдангийн нэрэмжит болгосноор түүний үр хүүхдүүд нь С.Равдангийн нэрэмжит шагналыг тухайн жилдээ ажил үйлсээрээ тэргүүлсэн албан хаагчид өгдөг уламжлалтай болсон.

Энэхүү уламжлалт шагналыг гардуулах ёслолын ажиллагаа өчигдөр Аврах тусгай анги дээр болж, хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах салбарын аврагч, онцгой байдлын ахлах ахлагч Ч.Ганзам хүртлээ.

Ёслолын ажиллагаанд хурандаа генерал С.Равдангийн нэрэмжит шагналыг хүртэж байсан үе үеийн албан хаагчид хүрэлцэн ирсэн юм. Түүнчлэн эрхэм генералтай мөр зэрэгцэн ажиллаж байсан ахмад дайчид хүрэлцэн ирж албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн албан хаагчдын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

13221345_1692490111015784_1517587051947834814_o-768x512@2x

 

 

Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …