Хааны эрэлд 2016 оролцогч нар 40 хүүхдийн дотуур байр барьж байна

“Хааны эрэлд-2016” олон улсын сургуулиар цэргийн алба хаагчдын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, энхийг дэмжих ажиллагаа дахь харилцан ажиллагаа, гар нийлэмжтэй байдлыг хангахаас гадна барилгын болон эмнэлгийн хамтарсан ажиллагааг зохион байгуулж иржээ. Ялангуяа, дунд сургуулийн байр байшинг засч шинэчлэх, ард иргэдэд эмнэлгийн үзлэг шинжилгээг үнэ төлбөргүй үзүүлж, иргэн цэргийн хамтын ажиллагааг сурталчлан таниулж ирсэн түүхтэй. “Хааны эрэлд” сургуулийн хүрээнд барилгын хамтарсан ажиллагааг 2006 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд хөдөө орон нутаг болон нийслэлийн захын дүүргүүдэд байрлах сургууль, цэцэрлэг, дотуур байрууд, өрхийн эмнэлгийн барилга байгууламжид засвар хийх, худаг, халуун усны байр барих зэрэг тусламжийн ажиллагааг АНУ-ын барилгын цэргийн бүрэлдэхүүнтэй хамтран зохион байгуулжээ. Харин эмнэлгийн хамтарсан ажиллагааны хүрээнд хөдөө орон нутаг болон Улаанбаатар хотын захын дүүргүүдийн хүн амд эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 2004 оноос хойш 80 мянга орчим иргэдэд үйлчилсэн байна. Мөн тус ажиллагааны үеэр тухай орон нутгийн эмч эмнэлгийн ажилчидтай харилцан туршлага солилцох сургалтыг зохион байгуулж, ард иргэдэд эрүүл мэндийн чиглэлээр сургалт явуулж, зөвөлгөө өгсөн байна.

13267973_1681754905419588_8379089304139672292_n

Харин энэ удаагийн “Хааны эрэлд-2016” олон улсын сургуулиар барилгын хамтарсан ажиллагааг Зэвсэгт хүчний 016 дугаар бригадын материаллаг баазыг түшиглэн Төв аймгийн Зуунмод сумын Зүүндэлгэрэх багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 4 дүгээр бүрэн дунд сургуулийн сурагчдын 40 хүүхдийн дотуур байрны барилга угсралтын ажлыг гүйцэтгэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын 411-р инженер батальон болон Тэнгисийн явган цэргийн 9-р инженерийн дэмжих батальоны цэргүүдээс бүрдсэн баг дотуур байраа энэ сарын 30-нд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа бөгөөд Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэхүү арга хэмжээнд оролцож, цэрэг эрст талархал илэрхийлэх юм байна. Гэрэл зургийгKhaan Quest хуудаснаас..

13256529_1681755002086245_7883110826593523519_n

Эх сурвалж:Батлан хамгаалах яам

Санал болгох мэдээ

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 29-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна. 2024 оны дөрөвдүгээр …