Сонгинохайрхан дүүрэгт Япон улсын газар тариалан хариуцсан зөвлөх Накуно Ацуши тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна

храхөожнгонг

Сонгинохайрхан дүүрэгтэй найрсаг харилцаатай Япон улсын изүока мужийн Изүнокүни хотын Газар тариалан хариуцсан зөвлөх Накуно Ацуши тэргүүтэй төлөөлөгчид ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хийгдсэн албан уулзалтад дүүргийн зүгээс Засаг дарга М.Чинболд, Засаг даргын орлогч Ш.Хажидмаа, Засаг даргын тамгын газрын дарга Ш.Бат-Өлзий, ЗДТГ-ын Захиргаа, хуулийн хэлтсийн дарга А.Пүрэвсүрэн нар оролцлоо.

Уулзалтын эхэнд Накуно Ацуши Изүнокүни тус хотын дарга Оно Тошикогийн мэндчилгээг уламжлан, Хот хоорондын харилцааны албаны дарга Моришима Хироши дүүрэг хотын хамтын ажиллагаанд ахиц гарсан талаарх мэдээллийг хийсэн юм.

Айлчлал тав хоног үргэлжлэх бөгөөд төлөөлөгчид Япон улсын хөрөнгө оруулалтаар баригдсан сургууль, мөн дүүргийн Спорт цогцолбор, эрчимжсэн хүлэмжийн аж ахуйн үйл ажиллагаатай танилцана гэж СХД-ийн ЗДТГ-аас мэдээллээ.

p1ajguv2mn9n61rtl1am41c1o1tlg2

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …