“Болор сарнай” хүүхдийн уран бүтээлийн наадам ирэх сард болно

70e2c5d3101d57fegreat

Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос хүүхдийн уран бүтээлийн шилдэг ном, бүтээл шалгаруулах “Болор сарнай” наадмыг ирэх 6 дугаар сард зохион байгуулахаар болжээ.

Энэхүү арга хэмжээг  Монголын хүүхдийн зохиолчдын холбооноос санаачлан анх удаа зохион байгуулж байгаагаараа онцлог юм.  Тус наадамд 2015 онд хүүхдэд зориулагдан туурвигдсан бүтээл байх бөгөөд шүлэг, яруу найргийн ном, үргэлжилсэн үгийн зохиол, шүүмж судлалын бүтээл гэх төрөл зүйлээр уран бүтээлчид өрсөлдөх юм байна.

Өрсөлдөх бүтээлүүдийг 05-р сарын 25-ны 16 цаг хүртэл Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн харьяа Баянзүрх дүүрэг дэх салбар номын сангийн байр (Баянзүрх дүүрэг, 12-р хороолол, 58-р байр. Утас: 99172843)-нд хүлээн авах юм.

Санал болгох мэдээ

Байнгын хорооны дарга М.Мандхай Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурал (СОР17)-ын бэлтгэл ажлын явцтай танилцлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга М.Мандхай 2026 оны 08 дугаар сарын …