1844 оны тавдугаар сарын 24-ндВашингтон, Балтиморын хоорондох 64 километрийн урт анхны шугамаар дэлхийн түүхэнд анхны цахилгаан утсыг баяр ёслолын байдалтай илгээжээ.Энэ “гайхамшигийг” бүтээгч нь Сэмюэл Финли Бриз Морзе юм.Гайхалтай нь,анх нь зураач Морзе цахилгаан дамжуулдаг аппарат бүтээчих юм хэмээн огтхон ч бодож байгаагүй ажээ.
Морзе Европоор аялаад, хөлөг онгоцоор буцаж явахдаа,цахилгаан соронзонгийн индукци хэрэглэн, уйдаж яваа хүмүүсийг хөгжөөж байсан илбийг үзжээ.Чухамхүү тэгэхэд утсаар тодорхой дохио дамжуулж болох юм гэсэн санаа Морзед төрсөн байна.Зураач тэр дор нь телеграфын эх загварын схемийг зурсан бөгөөд энэ нь цаашид хүн төрөлхтөний хувь заяаг орвонгоор нь өөрчилсөн юм.
Тийнхүү Морзе шинэ бүтээл дээрээ гурван жил ажилласныхаа эцэстнөлөө бүхий хандивлагчдын дэмжлэгийг авч, цахилгаан мэдээ дамжуулах өөрийн санааг хэрэгжүүлж чаджээ.1843 онд Вашингтоныг Балтимор хоттой телеграфын шугамаар холбожээ.Тийнхүү энэ шугамаар анны цахилгаан утас илгээсэн байна. Гэсэн ч, АНУ-ын Дээд шүүхтелеграфын аппарат бүтээсэн Сэмюэл Морзегийн зохиогчийн эрхийг 1854 онд л бүртгэжээ.
19 дүгээр зууны дунд үеийг хүртэл Европ тив болон Английн хооронд, Америк, Европын хооронд, Европ болон колони орнуудын хооронд харьцах цорын ганц хэрэгсэл нь хөлөг онгоцны шуудан байсан юм.Бусад оронд болж байгаа үйл явдлыг хүмүүс бүтэн долоо хоног, тэр ч байтугай заримдаа бүтэн сарын хойно мэдэж байжээ. Тийнхүү телеграф дэлхий нийтийн амьдралыг орвонгоор нь өөрчилсөн байна.
Ингэж телеграфсоёл иргэншлийн хөгжлийн түүхэн дэх хамгийн чухал шинэ бүтээлийн нэг болжээ. Энэ нь холбоо харилцааны түүхэнд шинэ эрин үеийг нээж, ингэхдэээнд цахилгааны энергийг анх удаа, нэлээд өргөн цараатай ашигласнаараа шинэ бүтээл онцгой чухал болсон байна. Цахилгаан гүйдлийг хүний хэрэгцээнд, тухайлбал мэдээ дамжуулахад хэрэглэж болно гэдгийгчухамхүү телеграф бүтээгчидийнхүү анх удаа нотлосон юм.
Эх сурвалж: Bataar.mn