Монголын иргэн Хятадад 15 жилийн ял авчээ

Монгол Улсын зарим иргэн хууль эрхзүйн мэдлэггүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн хүсэлдээ хөтлөгдөн БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхээр завдсан, тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогдоод байна.

Он гарсаар эхний таван сарын байдлаар зургаан иргэн энэ төрлийн хэрэгт холбогдсон. Нэг нь 15 жилийн хорих ял авч, бусдынх нь мөрдөн байцаалт үргэлжилж байна.

Өнгөрсөн онд гэхэд 37 иргэн холбогдон шалгагдсанаас,

  • 19-25 насны 14,
  • 26-35 насны 18,
  • 36-аас дээш насны таван иргэн байна.
Ер нь эцэг эхчүүд үр хүүхэд, залуучуудаа БНХАУ-д зорчих үед гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх, ялангуяа санаатайгаар хар тамхи мансууруулах бодис улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, тээвэрлэх, зарж борлуулах, олж авах, хадгалах гэмт хэрэг үйлдэхээс сэргийлэх, анхааруулах хэрэгтэй.

Болгоомжгүй байдлаасаа болж гэмт хэргийн золиос болох ч эрсдэлтэй. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт оноох хариуцлага маш өндөр. Ялангуяа, БНХАУ-д цаазаар авах хүртэл ялтай. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс залуус сэрэмжтэй байхыг анхааруулъя.

www.breakingnews.mn

Санал болгох мэдээ

Нийслэлийн хэмжээнд 4113 теле камерыг нэгдсэн болон дэд төвд холболоо

Нийслэлийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийт 6377 теле камер ажилладаг. Үүний 4113 …