Төлөөлөгчдөд үйлчлэх жолооч, авто машинуудыг даатгалд хамруулна

180198-01032016-1456817367-575250156-asem

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 28 дугаар хуралдаанаар төлөөлөгчдийн цуваанд явах тээврийн хэрэгсэл, түүний даатгал, зочид төлөөлөгчдөд өгөх бэлэг дурсгал зэрэг асуудал хэлэлцлээ.

Дээд түвшний уулзалтанд оролцохоор ирэх төлөөлөгчдийн ёслол, хамгаалалтад ашиглагдах 250 автомашин, тэдгээрийг жолоодох 293 жолоочийг Авто тээврийн хэрэгслийн болон Жолоочийн хариуцлагын даатгалд хамруулах нь зүйтэй гэж Үндэсний зөвлөлөөс шийдлээ.

Түүнчлэн уулзалтаар ирэх дээд хэмжээний төлөөлөгчдөд монгол үндэсний дээл бэлэглэхээр өмнөх хурлаас шийдвэрлэсэний дагуу үндэсний хувцас урладаг аж ахуйн нэгжүүдийн судалгааг хийж,  хувцасны төрөл загвар, үнийн саналуудыг авсан байна. Эдгээрээс хамгийн боломжит санал ирүүлсэн компаниудын саналыг уг хуралдаанаар хэлэлцэж, хамтарч ажиллахаар болов.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Энэтхэг улсын БЛК МАКС эмнэлгийн эмч нар Монголд ирж, нарийн мэргэжлийн зөвлөгөө, үзлэг хийж байна

Хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд Энэтхэгийн эрүүл мэндийн хамгийн том сүлжээ байгууллагын нэг Энэтхэгтээ анхдагч …