“ICT EXPO-2016” үзэсгэлэнд нийслэлийн Мэдээллийн технологийн газар оролцов

3ddf13e5345ab5d5e0b8442de2b57deb

Харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Цахилгаан холбоо, Мэдээлэлжсэн нийгмийн Дэлхийн өдөр”-ийг тус тус тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд 05 сарын 18-22-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд “ХЯЗГААРГҮЙ БОЛОМЖ” уриан дор “ICT-EXPO-2016” үзэсгэлэнг 10 дахь жилдээ зохион байгууллаа.

Энэхүү үзэсгэлэнд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар оролцож нийт 1000 гаруй танилцуулга товхимолыг иргэдэд тарааж, тус газраас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр болон шинээр нэвтрүүлсэн аппликейшнүүдийн талаар мэдээлэл өглөө гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Бусдыг заналхийлсэн хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүллээ

Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн 7 хоногт буюу 2026 оны гуравдугаар сарын 23-30-ны өдрүүдэд анхан шатны …