Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар өлсгөлөнд оролцоно гэв үү

1464249935_tumurbaatar-middle

Улс төр нэр хүнд, боловсон хүчингүй болж урлаг соёл, спортынхноор хүрээгээ тэлж эхлээд байгаа билээ. Үүний нэг нь олноо Цагааны Цэгмидийн хүү гэгддэг Ардын жүжигчин Ц.Төмөрбаатар болоод байна. Тэрбээр МАХН-д элссэн бөгөөд энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн яригдаж байсан. Тэгвэл тэрбээр маргааш болох МАХН-ын өлсгөлөнд оролцохоо мэдэгджээ. Харин нэрт жүжигчин маань зүгээр дэмжихээр ирэх үү, эсвэл өлсөх үү гэдэг нь тодорхойгүй байна. Эрх баригчид МАХН-ын дарга Н.Энхбаяр мөн дэд дарга Э.Эрдэнэжамъян нарыг сонгуульд оролцуулахгүй, ялтайд тооцох хугацаа дуусаагүй хэмээн энэ удаагийн сонгуулийг алгасуулж, санхүүжилтгүй болгож, улмаар улстөрийн тавцнаас бүрмөсөн арчих гэснээс Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ынхан маргааш Төрийн ордны өмнөх өлсгөлөн зарлахаа илэрхийлжээ. Энэ экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ы өндөр албан тушаалтнууд өөрийн биеэр өлсгөлөн зарлах аж. Түүнчлэн өлсгөлөнд МАХН-аас Эрүүл мэндийн сайдад нэр дэвшиж байсан Ц.Лхагвасүрэн мөн оролцох гэнэ. Ямартай ч, тэд нойтон өлсгөлөн зарлахаа мэдэгдээд байна.

Эх сурвалж:Undesten.mn

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …