Онцгой байдлын сургууль спортын шилдгүүдээ тодрууллаа

9lrbv69dtcuy5t8yc176ndxhv-702x336

Хууль сахиулахын их сургуулийн Онцгой байдлын сургуулийн багш, сонсогчдын дунд сагсан бөмбөг, гар бөмбөг, дартасны аварга шалгаруулах тэмцээн зохиогдлоо. Сонсогчдын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, бие бялдрыг  хөгжүүлэх зорилготой уг тэмцээнд тус сургуулийн багш нар болон 611, 612,  621, 622, 631 дүгээр дамжааны таван багийн 100 гаруй сонсогч оролцож, хурд хүч авхаалж самбаагаа  сорин өрсөлдсөн юм. Тэмцээн Их сургуулийн биеийн тамирын зааланд амжилттай зохиогдож,  Онцгой байдлын сургуулийн сагсан бөмбөг, гар бөмбөг, дартасны аваргууд тодорсон билээ.

Дартасны тэмцээний нэгдүгээр байрыг д/х С.Баттөмөр, т/ч Г.Золжавхлан, хоёрдугаар байрыг д/х С.Цэрэндорж, т/ч Дэмүүл эзэлж, д/х Х.Сүхбаатар, т/ч Ц.Цогтбаатар нар удаах байрт шалгарсан юм.

Харин гар бөмбөгийн тэмцээний нэгдүгээр байрт 622 дугаар дамжаа, хоёр, гуравдугаар байрт 621, 631 дүгээр дамжаа тус тус шалгарлаа.

Сагсан бөмбөгийн тэмцээнд нэгдүгээр байрыг 622, хоёр, гуравдугаар байрыг 611,  621 дүгээр дамжаа эзэлсэн юм. Ингээд багийн дүнгээр нэгдүгээр байрын шагналыг  д/х С.Баттөмөр, т/ч Г.Золжавхлан нараар ахлуулсан 622 дугаар дамжааны хамт олонд эзэлж, шилжин явах цом, өргөмжлөл мөнгөн шагнал гардлаа.

47q5gnmk32tlr5l5u11y63g3s

 

 

Эх сурвалж:Онцгой байдлын ерөнхий газар

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …