Чехүүд Монголд байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлээр Ноу-Хау дамжуулж байна

faa5a6580e7995b5abf50efc804226a4_large

Чех–Монголын хөгжлийн хамтын ажиллагаан хүрээнд Чех Улсаас байгаль орчныг хамгаалах чиглэлээр сүүлийн жилүүдэд хэд хэдэн төслийг монголд хэрэгжүүлж байгаагийн нэг нь Байгаль орчны бохирдлыг бууруулахад но-хау дамжуулахтөсөл юм. Уг төслийг чехийн талаас Чехийн хөгжлийн агентлаг, монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд төслийн зорилго нь хүний үйл ажиллагаатай холбоотой үүссэн байгаль орчны бохирдлыг бууруулах, цэвэрлэх үйл ажиллагаанд чехийн арга туршлагыг дамжуулахад чиглэж байна. Төслийн гүйцэтгэгчээр энэ чиглэлээр мэргэшсэн, Монгол Улсад хэд хэдэн ижил төстэй төсөл хэрэгжүүлсэн туршлага бүхий Чех Улсын “ДЕКОНТА” компани ажиллаж байна.

Төслийн эхний шат 2013-2014 онд хэрэгжиж, хүний үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн бохирдсон газрын талаар мэдээлэл цуглуулах, бохирдлын хэмжээг тогтоох, цэвэрлэх арга аргачлал боловсруулах, бохирдсон газрын мэдээллийн сан байгуулах ажил хийгдсэн бол 2 дахь шат 2016 оноос эхлэж байна.

Энэ шатанд өмнө тогтоосон бохирдсон газруудаас сонголт хийн, нарийвчилсан судалгаа явуулж хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх эрсдлийг тогтоохын зэрэгцээ бохирдлыг цэвэрлэж, нөхөн сэргээлт хийх жишиг төслийг хэрэгжүүлэх ба жишиг төсөл Булган, Дорноговь аймаг, нийслэлийн Налайх дүүрэгт хэрэгжинэ. Цаашид ийм төрлийн үйл ажиллагааг бие даан явуулах, хяналт тавих чадавхийг монголын мэргэжилтнүүдэд бий болгох үүднээс төрийн албан хаагчид болон сургалт, судалгааны байгууллагын ажилтнуудад зориулсан сургалтууд зохион байгууллагдахаар төлөвлөжээ.

БОНХАЖЯ

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …