Л.Түдэв, Б.Бааст нар Чингэлтэйн хүндэт иргэн болжээ

Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор  дэлхийд дуурсгасан алдар, амжилт, бүтээлийг нь хүндэтгэн нэр бүхий иргэдийг Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр  тодруулж, шагналыг нь гардуулан өгчээ.

Чингэлтэй дүүргийн “Хүндэт иргэн”-ээр тус дүүргийн нэгдүгээр хорооны иргэн, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Л.Түдэв, Ардын уран зохиолч Б.Бааст, зургадугаар хорооны иргэн, 2016 оны хүндийг өргөлтийн мастеруудын дэлхийн аварга Ц.Эрдэнэчулуун, тавдугаар хорооны иргэн С.Санжааванчиг нарыг өргөмжилжээ. “Хүндэт өргөмжлөл”-ийг дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албаны дарга Ц.Алтанцацрал, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж нарын албаны хүмүүс гардуулж өгсөн байна.

IMG_0657-1024x683_700

IMG_0684-1024x683_700

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Баянхошуу дэд төвийн хүрээнд СХД-ийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 6463 айлын орон сууц барина

Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төслийн нэг Баянхошуу хот орон сууцжуулах төсөл буюу Баянхошуу дэд …