Дэлхийн сүүний өдрөөр сүүн бүтээгдэхүүн үнэгүй тараана

95381

Дэлхийн сүүний өдөр тохиож байгаатай холбогдуулан Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Яамнаас“Ирээдүйгээ сүүгээр мялаая “өдөрлөгийг 5 дугаар сарын 31, 6 сарын 1-ний өдрүүдэд  Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.

Энэхүү үйл ажиллагааг Нийслэлйин Үйлдвэр хөдөө аж ахуйн газар дэмжин ажиллаж байгаа бөгөөд “Ирээдүйгээ сүүгээр мялаая” өдөрлөгт зориулан үнээний цэвэр сүү хандивлах аяныг сүүний фермүүдийн дунд зарлажээ.

Өдөрлөгт зориулан  үнээний цэвэр сүү хандивлах фермүүд  2016 оны 5 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд ГУМ сүүний үйлдвэрт өглөө 8:00-11:00 цагт сүүгээ авчирч өгөх юм байна.

Сүүний фермерүүдийн хандивласан сүүгээр ГУМ сүүний үйлдвэр тараг бүрж савлан эх үрсийн баяраар  Монгол наадам цогцолбор болон Чингисийн талбайд  цугласан хүүдүүдэд үнэгүй түгээхээр болжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт орохдоо хэлсэн үгний ОНЦЛОХ ИШЛЭЛ…

Л.Оюун-Эрдэнэ: Сүхбаатарын талбай дээр жагсаал болоход төрийн ордон дотор бас давхар улс төр өрнөж байдаг. Сэтгүүлч: …