Сонгуулиар мөнгө тараасаныг баримтаар илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авна гэнэ

Сонгуулийн тухай хуулинд Сонгуулиар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээдийг илчилбэл 20 дахин нугалсан урамшуулал авах тухай заасан байна.

99f20c9718f8758b48cd2377874792ba

Тодруулбал сонгуулийн сурталчилгааны үеэр сонгогчдод хууль бусаар эд зүйл, бэлэн мөнгө тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол зөрчлийг мэдээлсэн иргэнд тараасан эд зүйл, бэлэн мөнгийг 20 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээний мөнгөн урамшуулал СЕХ-ноос олгох юм байна. Хуулийн заалт: 71 дүгээр зүйл.Сонгуулийн сурталчилгааны зөрчлийн талаар мэдэгдэх  

71.1.Сонгогчид бэлэн мөнгө, эд зүйл тараасныг сонгогч баримттайгаар цагдаагийн байгууллагад мэдэгдэж болно.   71.2.Сонгогчид хууль бусаар мөнгө, эд зүйл тараасан этгээд захиргааны болон эрүүгийн хариуцлага хүлээсэн бол тухайн зөрчлийг мэдээлсэн иргэнд сонгуулийн төв байгууллага тараасан бэлэн мөнгө болон эд барааны үнийн дүнг хорь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.

etoim.mn

Санал болгох мэдээ

НИЙСЛЭЛ, АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН АЖЛЫГ ХҮНД СУРТЛЫГ БУУРУУЛЖ, ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖИЙН АЧААГ ХЭРХЭН ХӨНГӨЛСНӨӨР ДҮГНЭНЭ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал 2026–2027 оны өвөл, хаврын бэлтгэл ажлыг улсын хэмжээнд эртнээс шуурхай …