Нийслэлд дулаан шугам сүлжээний засварын ажил эхэлсэнтэй холбогдуулан тавдугаар сарын 10-наас айл өрх, албан байгууллагын халуун усыг хуваарийн дагуу тасалж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр хотын төв хэсгийн халуун усыг тасалж ажил гүйцэтгэх юм байна. Тухайлбал, тавдугаар сарын 30-наас зургаадугаар сарын 10-ны хооронд Баянгол зочид буудал, 40, 50 мянгат, Улсын их дэлгүүр, баруун дөрвөн зам, Тээврийн товчоо, Барс зах, Алтай хотхон, Автобус-1, Атар Өргөө, Хан Уул дүүргийн эмнэлэгт халуун усны хязгаарлалт хийхээр болжээ.
Харин зарим байршлуудад халуун усны хязгаарлалтыг хийсэн байгаа. Ингээд тав болон зургаадугаар сард ямар байршилд халуун таслах хуваарийг хүргэе.
05.17-05.31 – 2, 3, 4 дүгээр хороолол, Төмөр замын эмнэлэг, Вокзал, Төмөр замын удирдах газар, Барилгын коллеж орчим.
05.23-06.06 – Соёлж, Замын цагдаагийн газар, Шинэ үе сургууль, Оюутны хотхон, 13 дугаар хороолол, Бөхийн өргөө, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нары хоёрдугаар эмнэлэг, 15 дугаар хороолол, Кино үйлдвэр, Баянзүрх дүүрэг, Эко хотхон орчимд.
05.16-06.04 – Улаанбаатар рашаан сувилал, Зайсан, Оргил рашаа сувилал, Стадион, 13 дугаар хорооллын урд хэсэг, Нарантуул, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Жуковын музей, Сүнжингранд, Батлан хамгаалах яам, 16 дугаар хорооллын орчимд тус тус халуун усны хязгаарлалт хийхээр болжээ.
zaluu.com