ОУ-ын стандартад нийцсэн Талбайн теннисний цогцолбортой болно

13288383_1121994227852669_264348033_o (1)

Дархан-Уул аймгийн Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд Дархан хотын 50 жилийн ойг тохиолдуулан Талбайн теннисний 1224 м.кв талбайг байгуулсан байдаг. Өнөөдрийн байдлаар талбай элэгдэж, бэлтгэл хийхэд шаардлага төдийлөн хангахгүй байгаа учраас Дархан-Уул аймагт дахь Талбайн теннисний холбоо МАКС групптэй хамтран 60 сая төгрөгийн өртөгтэйгээр тус талбайг бүрэн засварлаж, ОУ-ын стандартад нийцсэн хиймэл зүлэг тавихаар зургаадугаар сард ажлаа эхлүүлнэ.

Талбайн спортыг манай аймагт эрчимтэй хөгжүүлэхийн тулд ирэх жилд Дархан-Уул аймгийн ЗДТГ-тай хамтран Азийн Талбайн теннисний холбооны дэмжлэгтэйгээр дөрвөн корт бүхий 50:85-ын харьцаатай буюу 4000 метр квадрат битүү талбай бүхий Теннисний цогцолбортой болохоор төлөвлөөд байна. Энэхүү ажилд Аймгийн Засаг дарга А.Энхболд өөрийн багийн хамтаар бүрэн туслахаа амлаж, цогцолбор барих талбайн газрыг албан ёсоор хотын ерөнхий төлөвлөгөөнд оруулахаар болж, Аймгийн Ерөнхий архитектор Б.Эрдэнэбаярт үүрэг болголоо. Ингэснээр Дархан-Уул аймаг ОУ-ын стандартад нийцсэн Талбайн теннисний цогцолбортой болно. Мөн аймгийн Засаг дарга А.Энхболд хэлэхдээ: Тус хүрээлэнд усан парк, мөсөн гулгуурын талбай болон хөлбөмбөгийн ОУ-ын жишигт нийцсэн талбай бүхий “ Миний Найрамдлын Дархан” төслийг хэргэжүүлэхээр ажлаа эхлүүлээд байна” гэв.

2002 оноос Талбайн теннисний спорт манай аймагт эрчимтэй хөгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 70 гаруй хүүхэд тус спортоор хичээллэдэг байна. Эдгээр тамирчид маань 2013 оноос Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа алтан медаль хүртэж, 2014-2016 онд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний Шигшээ багт зургаан тамирчин багтан амжилттай оролцоод иржээ.

Эх сурвалж:Дархан уул аймаг

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …