“Шарилжгүй Улаанбаатар” аяныг “Улс төрийн тойм” сонин эхлүүлэв

uls turiin toim  “Улс төрийн тойм” сонин, “ipost.mn” сайтаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” аянд нэгдэх хүсэлтээ албан газрууд илэрхийлсээр байна. Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хамт олон энэхүү аянд оролцсон хүмүүст 7000 төгрөгийн үнэтэй, хоёр тоглоом дээр тоглох 500 ширхэг тасалбар хандивласан бол Сонгинохайрхан дүүрэгт байрлах “SS” эмийн сангийн хамт олон 100 мянган төгрөг болон түүнтэй тэнцэх хэмжээний амны хаалт хандивласан юм. Мөн Уул уурхайн сайд Д.Ганхуяг салбарынхаа хамт олноороо, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨҮГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ, НАМЗХ-ныхон энэхүү аянд нэгдэхээ илэрхийллээ. МоАХ, Ардчилсан залуучуудын холбоо, Баянгол дүүргийн Засаг дарга ч бас хамтрах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. “Шарилжгүй Улаанбаатар” аян цаашид ч үргэлжлэх бөгөөд жил бүрийн дөрөвдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн бямба гаргийг шарилж түүх өдөр болгохоор зарлаж буй. Нийслэлээ хогийн ургамалгүй, нийслэлчүүдээ харшлын өвчингүй болгохын төлөөх үйлсэд нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …