Захиалгаар 8 орны сонгуулийн дүнг хакердсан эр баригдаr, хэрхэн ажилладгаа ярьжээ

thumb_size

Улс орнуудын сонгуулийн үеэр өндөр ханшаар ажиллаж улстөрчдийн сонгуулийн кампант ажлын мэдээлэл, гар утас,  сонгуулийн санал хураах машин, улстөрчдийн цахим хаягийг хакердаж  сонгуулийн дүнд нөлөөлдөг  Колумбын иргэн хакер Андрес Сепулведа г саяхан баривчилсан байна . Тэрээр баригдсаныхаа дараа өгсөн мэдүүлэгтээ 2006-2012 онд Колумб, Эл Сальвадор, Коста Рика, Мексик, Панам, Гватемал, Никарагуа, Венесуэл, болон Гондурас, Бразилын сонгуулийн үеэр  улстөрчдийн захиалгаар өрсөлдөгчийнх нь мэдээллийг хакердаж, гар утсыг нь чагнаж, сонгуулийн дүнд нөлөөлж байсан гэдгээ хүлээжээ.
Тэрээр Латин Америкийн баруун бүсийн орнуудын нэр дэвшигч улс төрчдийн дунд авъяас чадвараа хэдийн харуулж хүлээн зөвшөөрөгдөн хамгийн эрэлттэй  хакер болсон байна. Нэг удаагийн ажил хийгээд хөлс нь 12,000   ам.доллар . Ингээд сонгуулийн дүн гартал гэхээр ямар хэмжээний мөнгө авах нь тодорхой.
Тэрээр “Хүмүүс бодит байдлаа илүү интернэтэд юу байгаад итгэдэг. Харин надад хүмүүсийг юунд ч итгүүлж чадах хүч, чадал байна ” гэж хэлсэн байна.
pais-hacker_.johnny_2_0 (2)
Сепулведагын анхны ажил нь 2006 оны Колумб  баруун мужийн ерөнхийлөгчийн дахин сонгуулийн үеэр байсан бөгөөд Alfaro Uribe-г ялалтанд хүргэсэн гэнэ. Хамгийн сүүлд буюу 2012 онд Венесуэлийн хуучин ерөнхийлөгч Хюго Чавесын кампант  ажилд оролцож байжээ. Үүнээс хойш хууль хяналтынхнаас зугтаан нууцлаг байдалд байж байгаад баригдсан байна.
Мөн түүний мэдүүлж буйгаар тэрээр ганцаараа ийм ажил хийдэггүй дэлхий дахин түүнээс ч өндөр ур чадвартай олон зуун хакер улстөрчид, намуудын захиалгаар тагнах чагнах ажиллагаа явуулдаг хэмээн мэдүүлжээ.
Европын орнууд ийм хакеруудаас хамгаалж гар утас, цахим хаягаа нууцлал, сонгуулийн санал хураах машины программ хангамжийг хамгаалалтын өндөр түвшинд хүргэсэн гэх мэдээлэл ч байна. Азийн нөлөө бүхий улстөрчид ч  гар утас, цахим шуудангийн хамгаалалтандаа европын хмагаалалтын системийг ашигладаг байна.
АНУ-ын  хувьд удахгүй болох ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр маш олон хакер ажиллана. Тиймээс хамгаалалт, нууцлал гэдэг хамгаас чухал. Сонгуулийн дүнд шууд нөлөөлдөг халдлагаас  хамгаалах ажилд  чамгүй хөрөнгө зарцуулж байгаа гэсэн мэдээлэл байна.
Эх сурвалж: BUZZnews.mn

Санал болгох мэдээ

Хятадын баруун хязгаар Шинжаан мужид -52.3 хэмд хүрч хүйтэрчээ

Хятадын баруун хязгаарт орших Шинжаан мужид 64 жилийн дараа -52.3 хэмд хүрч хүйтэрчээ. Урьд нь …