Хятадад мал маллахаар очсон монголчуудыг зодон гэмтээжээ

1464584059_6cccb1fb758aecc525e98784880f54083cba161f

БНХАУ-ын Зүүн Шинэбарга хошуунд мал маллахаар очсон Дорнод аймгийн Халхгол сумын хоёр иргэнийг хятадууд зодож, хүнд гэмтээжээ. Халхголын иргэн Ж, эхнэр Б-тэйгээ тус хошууны нэгэн айлд малчнаар ажиллахаар тохиролцон очсон байжээ.

Хятадууд Ж-г энэ сарын 18-нд зодсон агаад тэрбээр маргааш нь Алтан эмээл хотод хүргэгдэж очсон байна. Тэд одоо “Баянтал” зочид буудалд байрлаж байгаа аж. Хэрэгтнүүдийг тус улсын цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлэв. Дорнодын иргэд сүүлийн үед Хятадад очин, хөлсөөр мал малладаг болоод буй гэнэ. Ингэхдээ ямар нэгэн байгууллагаар бус, хувь хүнээр зуучлуулан, аман тохиролцоо хийгээд очдог аж. Очсон хойноо ч бичгээр гэрээ байгуулдаггүй, шууд л ажилдаа ордог юм байна.

Эх сурвалж: Тоншуул.mn

Санал болгох мэдээ

Төрийн албаны шатлан дэвших зарчим “устаж”, “цүнх баригчид” төрийн албыг эзэллээ…

​Монгол Улсын ардчилсан тогтолцоо сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Нам-Төр”-ийн нэгдэл буюу институционалчлагдсан “төр барих” …