Саруул монгол хүн таны төлөө Flash mob оролцоорой

1464588031574bd6ff0f188

Улаанбурхны эсрэг дархлаажуулалтын флаш моб өнөө орой болох гэж байна. “Монгол хүн таны төлөө” клубээс зохион байгуулж буй уг флаш мобд “Aim4R Production”-ы бүжигчид оролцох юм. Орчин үеийн гудамжны бүжгийг “Аймаар”-ын Төөгөө болон тэдний бүжигчдээс үнэгүй сураад авах боломж байна аа.

“Саруул монгол хүн таны төлөө” сэдэвт флаш мобын нэг оройг дуу хуур, зугаа цэнгэлтэйгээр өнгөрүүлснээрээ та, хайртай дотно хүнийхээ эрүүл мэндэд санаа тавьж байгаагаа илэрхийлж байгаа гэдгээ бүү мартаарай.

Улсын онцгой комиссоос уриалж буй “18-30” насныхны нэмэлт дархлаажуулалтын аянд залуус нэгдэж байна.

Дэлхий нийтэд улаанбурхан өвчний аюулын харанга дэлдэж байгаа өнөө үед Улсын Онцгой Комиссын дарга захирамжлан 18-30 насныхныг нэмэлт дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргасан. Монгол Улсын хэмжээнд энэ тавдугаар сарын 12-25-ны хооронд болсон нэмэлт дархлаажуулалтад хамрагдагсад эдүгээ 86.6 хувьтай байна. Иймд “Аймар продакшн”-ы залуус флаш мобоороо нийгмийн хариуцлагаа ухамсарлан нэмэлт дархлаажуулалтдаа 100 хувь хамрагдахыг залуустаа уриалж байна.

Бяцхан үрсийн амь нас, эрүүл мэндийн төлөө улаанбурхан өвчний дархлаажуулалтад хамрагдацгаая.

Хэзээ: 2016/05/30 -ны Даваа гараг 17:00 цагаас

Хаана: Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Номин Юнайтед”-ын гадаа талбайд

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

ХГБХХЕГ: Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдтэй санал солилцох уулзалт зохион байгуулав

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Ихтамир Хүүхдийн төлөө …