Хэгийг эргэн сануулвал Швед улсад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирээд удаагүй байсан 27 настай эмэгтэй нурууны жижиг хагалгаанд орохоор “Гранд мед” эмнэлэгийг зорьжээ. Ингээд тус эмнэлгийн эмч нар өвчтөнд үзлэг, шинжилгээ хийсний дүнд
“яаралтай хагалгалгаанд орох шаардлагатай, төлбөр нь 5.000.000 сая төгрөг болно, эрсдэлийн үнэлгээ 5 байдгаас 2 хувийн эрсдэлтэй, хагалгаанд оруулж болно” гэж хэлээд ар гэрийнхэнд нь 92 хувийн баталгаа өгч хагалгаанд оруулжээ.
Гэтэл хагалгаа хийхээр орсон эмч нар “өвчтөн нойрсуулах эмнээс иракц өгч зүрх зогссон уушиг ажиллагаагүй болсон учраас ойр дотны уулзуулах хүн байвал уулзуул ” гэж хэлсэн аж. Ингээд бүсгүй хагалгаандаа орж амжилгүй өөд болжээ. Харин ар гэрийнхнийх нь хэлснээр “өмнөх орой нь талийгаачид нойрсуулах эм өгөөд унталтын байдалтай байхад нь өглөө нь дахин наркозанд оруулснаас болж ачаалал даалгүй өнгөрсөн үүнд тус эмнэлэгийн мэдээгүйжүүлэлтийн тасгийн эмчийг буруутай” хэмээн мэдэгдсэн. Мөн “эмнэлгийн зүгээс тухайн үедээ яаралтай зүрх судас дэмждэг тарианууд хийх ёстой байтал зөвхөн мөнгө л авах гэсэн хандлагатай байсан, тэд хагалгааны төлбөр болох 5.000.000 төгрөгөө нэхээд байсан” хэмээн хэлж байсан юм.