Өнөөдөр болох үйл явдлууд

9.30 цагт: БСШУЯ, ЮНЕСКО-гийн Бээжин дэх төлөөлөгчийн газар, ЮНЕСКО-ийн Монголын Үндэсний Комисс хамтран “Соёлд суурилсан бүтээлч үйлдвэрлэлийн практик орчинг Монголд бий болгох нь” төслийн эхний үе шат болох “Үндэсний зөвлөлдөх уулзалт, Монгол дахь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зураглал гаргах нь” сургалт семинарын нээлтийн ажиллагаа НҮБ-ын төв байранд болно. Утас: 70105652

1464652530574cd2f2c44f7

09.00 цагт: Европын Холбооны санхүүжилтаар хэрэгжиж буй Монгол улсын стандартчлалын системийн шинэчлэлийг дэмжих төсөл (SMMSS)-тэй хамтран Европын Холбооны болон Хятад улсын зах зээлд нэвтрэхэд тавигдах импортын шаардлагуудын тухай сургалт МҮХАҮТ-ын 507 тоот хурлын зааланд болно. Утас: 70109090, 99107440

09.30 цагт: “Каритас Чех” Олон улсын байгууллагаас 2012-2016 онд хэрэгжүүлсэн “Байгаль орчинд ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй барилгын үйлдвэрлэлийг дэмжих” төслийн хаалтын үйл ажиллагаа Blue sky зочид буудлын “Crystal” танхимд болно.

10.00 цагт: Хүнс, Хөдөө аж ахуйн яам, Монголын зөгийчдийн нийгэмлэгээс хамтран хэрэгжүүлж буй “Зөгийн бал” аяны нээлт болно. Тус аян зөгийн балны ач тус хэрэглээг олон нийтэд таниулах, улмаар зөгийн аж ахуй эрхлэгчдийг дэмжих зорилготой аян юм. Утас: 99072224, 98811400

10.00 цагт: Хөрөнгө оруулалтын газар, НҮБ-ын ХХБХ-тай хамтран бүтээсэн “Хөрөнгө оруулалтын хөтөч цахим систем”-ийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Туушин зочид буудлын “Сүлд” танхимд болно.

10.00 цагт: “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн илрүүлэлт, оролцоо” төслийн хурал Сэргээн засал хөгжлийн төвд болно. Хуралд БНСУ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хүрээлэнгийн төлөөлөгчид болон Сэргээн засалт хөгжлийн үндэсний төвийн дарга нар оролцоно. Утас: 95162326

11.00 цагт: Монголын Социал Демократ намаас УИХ-д нэр дэвшигчдээ хэвлэлийн хүрээлэнд танилцуулна.

11.00 цагт: “Эх орны сүү – эрүүл хүнс, амьдралын баталгаа” уриатай өдөрлөг Чингисийн талбайд болно.  Утас: 99072224, 98811400

11.00 цагт: “Хөршийн хяналт” хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, Улаанбаатар хотын Цагдаагын газрын дэд дарга, Цагдаагийн хурандаа К.Нямдаваа нар Улаанбаатар хотын Цагдаагийн газрын хурлын зааланд мэдээлэл өгнө. Утас: 99051686

11.30 цагт: Хүний эрүүл мэндэд аюултай, хортой үр дагавраас төдийгүй, тамхи татах явдал болон татсан тамхины утаатай холбоотой нийгэм, экологийн болон эдийн засгийн ядуурлаас нийт хүн амыг төдийгүй ирээдүй хойч үеийнхнийг хамгаалахад дэмжлэг үзүүлэх зорилготойгоор НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс нээлттэй хаалганы өдөрлөгийг Энхжин худалдааны төвд зохион байгуулна. Утас: 70173985, 99559722

11.30 цагт: “Эвлэн мандуулах хүч” ТББ-аас бие даагчдын сонгогдох эрх ноцтой зөрчигдөж буй асуудлаар Монгол ньюст хэвлэлийн бага хурал зарлалаа.

11.40 цагт: ИБНАУ-д явагдаж буй УАГБ-ын тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэх IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний жанжин туганд хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Зэвсэгт хүчний жанжин штабын жагсаалын талбайд болно. Утас 99121609, 70152430

13.00 цагт: Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баярыг тохиолдуулан Унгарын элчин сайдын яамнаас Ойд зориулсан хүлээн авалт болон Хэвлэлийн бага Кемпинский зочид буудалд болно. Утас: 77005600

14.00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар Олон Улсын болон улс, хотын олимпиад, уралдаанд тэргүүлэн, эрдэм мэдлэг, авьяас чадвараараа шалгарч, нийслэл хотынхоо нэр хүндийг алдаршуулж байгаа 27 сурагчыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн нэрэмжит шагналаар шагнана.

14.00 цагт: Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан ГХЯ, Чойжин ламын сүм музей хамтран “Бүтээлч хүүхдүүд-2016” өдөрлөг зохион байгуулна.  Утас: 99091628, 99090339

Санал болгох мэдээ

УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт гаргасан 23 нам 2 эвслийг бүртгэж, 3 намыг бүртгэхээс татгалзлаа

Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол …