Хүүхдийг баярлуулахаас илүүтэй эрхийг нь эрхэмлэж дээдлээрэй, эцэг эхчүүдээ

1464701012574d9054ce0e6

Өнөөдөр бол хүүхэд бүрийн хүсэн хүлээсэн онцгой баярын өдөр. Хөөрцөглөж, догдолж баярласан хөөрхөн багачууд маань гоё ганган гэсэн хувцасаа өмсч хайртай ээж аав, ах эгч, дүү нартайгаа хамтдаа баярын талбайд баярлаж өнгөрүүлдэг уламжлалтай өдөр юм. Жилд нэг удаа болдог болохоор эл өдөр жирийн нэг өдөр биш юмаа.

Үр хүүхэдээ баярлуулж амттанаар дайлж, янз бүрийн тоглоом дээр тоглуулж, орой нь гоё тоглолт шоу үзүүлэх зэргээр баярлуулж өнгөрүүлдэг. Нөгөөтэйгүүр хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болдог. Энэ өдөр хүүхэд зодож загнахгүй, уйлуулахгүй байх, элдвээр хэлэхгүй байхыг эцэг эхчүүд маань тэвчих хэрэгтэй. Хээнцэрхэн ганган, энхрийхэн ялдамхан хөөрхөн үрсээ амттанаар баярлуулахын оронд эрхийг нь эрхэмлэж дээдлэхийг нийт эцэг эхчүүдээсээ хүсье.

Урам, магтаалын үгсийг ухаант хөөрхөн үрсээсээ битгий харамлаарай. Гэрэлт ирээдүйн тод өнгө байхаар гэгээн орчлонд мэндэлсэн эрх бяцхан энхрий ялдамхан үрсдээ Олон улсын хүүхдийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, саруул сайханыг чин сэтгэлээсээ хүсье ээ.

Ингээд Хүүхдийн баярыг хэдэн оноос хэрхэн тэмдэглэж ирсэн тухай сонирхуулъя.

Хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт анх 1925 онд Женевт зохион байгуулагдсанаар зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан гэдэг. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн 6 дугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй.

Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцид 1990 онд 5 дахь орон болон нэгдэн орж, конвенцийн үзэл санаанд нийцүүлэн “Хүүхдийн эрхийг хамгаалах тухай” хуулийг боловсруулан, 1996 оны 5-р сарын 8-нд батлан гаргаж бөгөөд энэ оны 6-р сарын 1-ний өдрөөс мөрдөж эхэлжээ. Угтаа Хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжиж боловсрох, нийгмийн амьдралд оролцох болон аливаа дарамт хүчирхийллээс хамгаалуулах эрхээ эдэлж чадаж байна уу үгүй юу гэдэгт томчууд бид үнэлэлт дүгнэлт өгөх өдөр бол зургаадугаар сарын 1 буюу Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд манай улсад хүүхдийн эрх зөрчигдах, хүүхэд хүчирхийлэлд өртөх тохиолдол ихэсч байгаа тул энэ өдрийг цар хүрээтэй, үр бүтээмжтэй тэмдэглэн өнгөрөөх нь чухал болоод байна. Иймд эцэг, эхчүүд энэ өдрийг зөвхөн хүүхэддээ зориулж, тэдний дуу хоолойг сонсч, баярлуулах нь тун чухал юм.

Эх сурвалж:Zaluu.com

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …