Манай монголчууд ер нь баярлах дуртай ард түмэн. Өчигдөр хүүхдийн баяр өргөн дэлгэр сайхан болж өнгөрлөө. “Хүүхдийн” гэж тодотгохын учир энэ өдөр хүүхдүүд л баярлаж, эрхээ эдэлж ээж аавдаа, ах эгч, эмээ өвөөдөө баярлаж гоё хувцасаа өмсөж, амттанаар тэтгүүлэх өдөр. Гэвч хүүхдүүдтэй зэрэгцэж эцэг эхчүүд нь баярлах явдал байх юм.
Бүр тодруулбал, зургадугаар сарын 01-ны өдөр Нийслэлд архи зардаггүй өдөр, хаанаасаа архи олоод уучихдаг юм бэ гэмээр согтуу хүмүүс цөөнгүй харагдав. Төв талбай дээр гэхэд өчигдөр 14 цагийн үед нэг согтуу эр ууттай бэлэг барьчихсан “Бөөн баяраа бөөн баяраа хө” гээд дуулаад зогсч байв. Хүүхдүүдээрээ түрүү барьж, баярыг хэтэрүүлдэг хүмүүс ичээсэй. Ичихгүй юмаа гэхэд ядаж ухамсартай байж сураачээ.
Замын цагдаагийн газраас мэдээ өгөв. Сар бүрийн 1-нд согтууруулах ундааны зүйл зарж борлуулдаггүй өдөр гэтэл өчигдөр буюу зургадугаар сарын 01-ний өдөр согтууруулах унданы зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 74 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилласан болно. Үр хүүхдээ баярлуулах ёстой эцэг эхчүүд өөрсдөө үр хүүхдийнхээ дэргэд архи, дарс ууж буруу үлгэр дуурайлал үзүүлж байгаа нь ямар ухамсартай гэдгийг харуулж байгаа үйлдэл. Иймд гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд таны ойр дотны хэн нэг нь яг одоо согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэж байгаа бол хориглож, хор уршгийн талаар нь хэлж анхааруулснаар та өөрийнхөө хамгийн ойр дотны хүн, болон өөр бусад хэдэн ч хүний амь насыг учирч болох ямар нэгэн эрсдлээс хамгаалж чадна.
Эх сурвалж:Zaluu.com