Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол улс 60 дугаарт бичигджээ

Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээний “IMD” төв энэ оны тайлангаа гаргажээ. Эдийн засгаар дэлхийд өрсөлдөх чадвартай улс орны жагсаалтыг нийтэлдэг уг тайланд манай улс өнгөрсөн жилийнхээс гурван байр ухарч 60 дугаарт бичигджээ.

Энэхүү үнэлгээг эдийн засгийг гүйцэтгэл, Засгийн газрын болон бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлээр 340 гаруй шинжээчдийн дүгнэлтийг харгалзаж гаргадаг байна. Мөн тухайн улсын 5400 гаруй бизнес эрхлэгчид өөрийн орны нөхцөл байдлыг үнэлсэн талаар судалгааг харгалздаг байна.

2016 оны үзүүлэлтээр Хонконг, Швейцарь, АНУ, Сингапур, Швед, Ирланд, Дани, Нидерланд, Норвеги, Канад зэрэг улсууд дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай 10 улсаар нэрлэгджээ.

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …