Нарийнхан бэлхүүстэй болохыг хүсэж байна уу ?

Tanned-Waist-Red-Clothes

 Охид бүсгүйчүүдээ зуны урин дулаан цаг ирлээ. Тэгвэл  хотын  гудамжаар итгэл дүүрэн алхахыг хүсэж байна уу ?  Tийм бол бэлхүүс нарийнхан болгох  дасгалыг хийгээд үзээрэй.

Гэдэсний булчин нь тэр чигээрээ булчингийн бүлгээс бүрэлдсэн байдаг. Гэдэсний гадаргуу хэсэгт шулуун байрлалтай хөндлөн булчингуудаас гадна  мөн баруун зүүн талд босоо байрлалтай хоёр булчин байрладаг бөгөөд бүгдийг нь  нэгэн зэрэг дасгалжуулж чангалах хэрэгтэй болдог. Тэгэхдээ энэ дасгалыг тураах төвүүдээр явалгүй гэрийнхээ нөхцөлд хийж болно.

weight

Мушгих дасгал:Нуруугаараа шалан дээр хэвтээд хөлөө нугалан сандал дээр тавина. Гараа  зөрүүлэн цээжин дээрээ авах хэрэгтэй. Толгой болон цээжээ шалнаас аажмаар хөндийрүүлж өвдгөндөө хүргэх хөдөлгөөн хийнэ. Ингээд буцаад бэлтгэл байдалдаа орно.

Эсрэг дасгал:Сандал дээрээ дээшээ харан хэвтэнэ. Хоёр гараараа сандалынхаа хоёр үзүүрээс барина. Хөлөө өвдгөөрөө нугалан гэдсэндээ ойртуулаад хэсэг хугацаанд агаарт барина. Дараа нь ууцаа сандалнаас хөндийрүүлж өвдгөө цээжиндээ хүргээд буцаад бэлтгэл байдалд орно.

Босоо булчинг чангалах дасгал:Нуруугаараа шалан дээр хэвтээд гараа толгойныхоо ард зөрүүлэн барина. Толгой цээжээ өргөн зүүн мөрөө баруун таашаа тийш эргүүлэн мушгина. Суугаа байдалд  очоод түр болиод буцаад бэлтгэл байдалдаа орно. Ингээд хэд хэдэн удаа хийсний дараа нөгөө талруугаа үргэлжлүүлэх хэрэгтэй.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …