ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн дэд сайд Ибрахим Рахимпурыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсын мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох, импортлох үеийн мал эмнэлэг, хорио цээр, ариун цэврийн нөхцлийг Иран улстай албан ёсоор тохиролцох талаар санал солилцсон юм. Мөн цөлжилтийг бууруулах, бэлчээр, газар тариалангийн бүс нутгийг цөлжилтөөс хамгаалах, ойжуулах чиглэлээр хамтран ажиллах, энэ тал дээр Иран улсын туршлагаас суралцахад хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар ярилцлаа.
Мөн Иранд тэмээний тоо толгой эрс хорогдож байгааг харгалзан, үржлийн болон арилжааны зорилгоор хоёр бөхтэй тэмээг Монголоос авах сонирхолтойгоо Ираны тал илэрхийлсэн байна.