Толгойтын замыг өргөтгөн шинэчлэх ажил эхэллээ

1464932793_p1aka26283gel1ap77cs1o481doe2

Нийслэлд 2012 оноос хойш дулаан, цэвэр, бохир усны шугамыг засварлах болон шинээр инженерийн шугам сүлжээний нийт 363,4 км шугамын ажил хийжээ. Ингэснээр 100,000 айл өрхийн дулаан болон цэвэр, бохир усны хэрэглээг найдвартай хангах боломжтой болсон байна. Мөн инженерийн шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх, шинээр татах ажил хийгдсэнээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барих орон сууцуудын цэвэр, бохир усны асуудлыг шийдвэрлэх боломжтой болсон байна. Харин энэ жил шинээр нэгдүгээр хорооллын айл өрхийн хэрэгцээний усны шугамыг шинээр солих, УИД-ийн урд талаас Теди төвийн зүүн тал хүртэл 510 метр хос шугамыг өргөтгөн шинэчлэх, Ногоон зоорь орчимд 1900 метр цэвэр усны шугам тавих ажил, Яармагийн бохирын шугам, Баянхошуу, Долоон буудлын бохирын шугамыг шинээр хийх зэрэг томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

  Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Гудамж, талбайн цэвэрлэгээний шинэ төхөөрөмжийг хүлээлгэн өглөө

Хот, нийтийн аж ахуйн салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд …