Увс аймгийн 33-р тойрогт “хүчтэн”-үүд өрсөлдөнө

hhhhhhhh

Магадгүй та дээрх гарчгийг уншаад хүчит бөхөөрөө алдартай Увс аймагт бөхчүүд нэр дэвших юм байх гэж андуурах бий. Сонгуулийн хуулиар Увс аймаг 31, 32, 33-р тойрог  гэсэн   3 мандаттай. Эндээс 33-р тойрогийг бид онцлон “хүчтэний тойрог” гэж нэрлээд байгаа юм. Ингэж хэлэх нь учиртай. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  УИХ-ын чуулганы хуралдааны үеэр  эрх баригч АН-д хандан “…надтай өрсөлдүүлэх “чадалтай” аавын хүү байвал хүрээд ир, өрсөлдөөд өгье” гэсэн.

АН-ын ҮЗХ-ны хурлаар энэ тойрогт Х.Баянмөнх аваргын охин Б.Сүрэнжавыг илгээсэн нь сошл орчинд АН-ын зүгээс Ч.Хүрэлбаатар гишүүний хэлсэн үгийг шууд  утгаараа ойлгож  “хүчтэн”-ийг  илгээлээ хэмээн ярих болсон. Гэвч  Б.Сүрэнжав, МАН-аас 2012 онд сонгогдож байсан УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай өрсөлдөөд барахгүй гэдгээ мэдсэн үү, Увс аймгийн АН-ын  анхан шатны байгууллагын дэмжлэгийг авч чадаагүйдээ бантсан уу  ямартай ч өөрөө өргөдөл гарган нэрээ татахаар болж, түүний оронд аймгийн  АН-аас дэмжлэг авсан Увс аймгийн уугуул, “Оюуны Ундраа” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Онцгой байдлын асуудал эрхэлсэн Монгол улсын сайд асан С.Отгонбаярын нэрийг дэвшүүлэхээр болжээ.

С.Отгонбаярын хувьд аймгийнхаа АН-ын хорооны дэмжлэгийг авсан ч ҮЗХ дээр эмэгтэй гишүүндээ  найр тавьж, боломж олгож байсан  бол одоо харин эргээд энэ тойрогтоо нэр дэвшин өрсөлдөх нь тодорхой болжээ.

Ийнхүү УИХ-ын сонгуулийн 33-р тойрогт  МАН-аас УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, АН-аас “Оюуны Ундраа” группээр “овоглодог”, өмнө нь УИХ-ын гишүүн болон Онцгой сайдлын асуудал эрхэлсэн Монгол улсын сайд асан С.Отгонбаяр нар өрсөлдөх болсоныг ажиглагчид “Увсын хоёр хүчтэн” нэг тойрогт өрсөлдөхөөр “туналаа” гэцгээж байна.

“Надруу хэнийг ч явуулсан шууд өрсөлдөе” хэмээн “том дуугарч” байсан Ч.Хүрэлбаатар гишүүн, “Оюуны Ундраа” группийн үүсгэн байгуулагч, УИХ-ын гишүүн, Төрийн сайдаар ажиллаж байсан С.Отгонбаяртай өрсөлдөх болсноо  дуулаад “хулхи нь нэлээд” буусан сурагтай.

Ямартай УИХ-ын сонгуулийн  Увс аймгийн 33-р тойрогт ийнхүү “хүчтэнүүдийн тулаан” болох нь нэгэнт тодорхой болжээ.

Ц.Мөнх

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

ТБХ 67 асуудал хэлэлцэж, нийслэлийн төсвийн талаарх ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан байна

Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Төсвийн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд …